Генералын аав ном гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Генералын аав ном гаргалаа

Зэвсэгт  хүчний жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Б.Баярмагнайн аав С.Бямбасүрэн “Амьдралын алтан дурсамж” нэрээр дурсамж, тэмдэглэлийн номоо гаргалаа. Зохиогч С.Бямбасүрэн Дундговь аймгийн Материал хангамжийн байгууллагыг олон жил удирдсан ахмад удирдах ажилтны нэг бөгөөд хурдан морь, үндэсний бөх сонирхохын зэрэгцээ  өөрийн ургийн бичгийг аавын талын болон ээжийн талын гэсэн хоёр чиглэлээр судлан нэлээд хэдэн үеэр тодорхойлон гаргаснаа тойрог хэлбэрийн схем зурагт оруулан номондоо хавсаргасан байна.

С.Бямбасүрэнгийн энэхүү ном өөрийн нь ажил амьдралын дурсамж төдийгүй ураг удмаа судлах, ургийн бичгээ үйлдэх гэсэн залуучуудад гарын авлага,  үлгэр загвар болохуйц бүтээл болжээ.

С.Бямбасүрэн өөрийн гэр бүлийнхний ажил, амьдралыг түүхчилэн өгүүлсэн өнгөт гэрэл зургаар чимэглэсэн энэ номыг уншигчид талархан хүлээн авч байгаад урамшин цаашид нутаг орны ард түмний дунд ам дамжин яригдсан эзэнтэй онигоо,    хууч яриануудыг эмхэтгэхээр зориг шулуудаж байгаа аж:

                                С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж