Шинэ цэцэрлэгт зочлов

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Шинэ цэцэрлэгт зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цэнхэр дэлхий” нэртэй 10 дугаар цэцэрлэгээр оров. Энэ бол Дэлхий зөн болон орон нутгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулсан шинэ цэцэрлэг юм. Орон нутагт сургууль, цэцэрлэгийн ачаалал их хэтэрсэн, нэмж барих шаардлагатай байдаг нь тус цэцэрлэгээс харагдлаа. Өнгөрсөн жил 150 хүүхдийн багтаамжтай барьсан энэ цэцэрлэгт өнөөдөр 220 хүүхэд хүмүүжиж байна.

Ерөнхийлөгч дараа нь шүүх, прокурорын үйл ажиллагаатай танилцлаа. Ер нь Ерөнхийлөгч хөдөө орон нутагт шүүхийн байгууллага үйл ажиллагаагаа хэр зэрэг ил тод болгосон,  иргэдэд хэр зэрэг хүрч ажилладаг, шүүхийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж буй, шүүгчид өөрсдөө шударга ёсны тунхагаа хэр барьдаг зэрэгтэй очсон аймаг бүртээ танилцаж байгаа. Бусад аймгийн жишгээр Хөвсгөл аймгийн шүүх ч үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод болгох мэдээлэл лавлагааны булан ажиллуулах, вэб сайтдаа бүх эрх зүйн баримт бичиг, шийдвэрүүдээ байрлуулах гэх мэт ажлуудыг хийж эхэлсэн  байна. Он гарсаар аймгийн шүүхийн вэб сайтад нийт 20000 удаа тандалт хийж, шүүхийн ажилтай танилцсан байна.

Манай аймаг бусад аймгаас харьцангуй олон хүнтэй, ачаалал маш их. Улаанбаатарын нэг дүүргээс ч илүү ачаалалтай ажилладаг. Аль болох хүний эрх, эрх чөлөөг хангаж, эрхийг нь дээдэлж, ил тод байхыг хичээдэг гэж аймгийн ерөнхий шүүгч З. Хосбаяр танилцуулав.

Эх сурвалж President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж