Удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцов

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцов

Монгол улсын ХХААХҮЯ-аас салбарын удирдах ажилтнуудын дунд уулзалт зөвөлгөөн зохион байгууллаа. Өнгөрсөн оныхоо тэргүүлэх зорилтуудын биелэлтийг дүгнэх, энэ онд дэвшүүлэн тавьж буй тэргүүлэх зорилтыг тодорхойлох зорилго бүхий уг зөвлөлгөөн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаад Улаанбаатар хотноо хоёрдугаар сарын 28-наас энэ сарын 04-ний өдрүүдэд болж өнгөрлөө.

ХХААХҮЯамны төрийн нарийн бичгийн даргын зөвлөлийн хурлаар аймгуудын ХХААЖДҮГ-уудын үйл ажиллагааг дүгнэсэн бөгөөд Дорнод аймгийн ХХААЖДҮГазрын хамт олны өнгөрсөн оны ажлыг 83,7 хувь буюу “Сайн” гүйцэтгэлтэй гэсэн үнэлгээг өгсөн байна.  Зөвөлгөөнд оролцогчид чиглэл тус бүрээрээ төрөлжсөн сургалт семинарт оролцож өөрийн аймгийн тулгамдаж байгаа асуудлууд болон 2011 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов.

Мөн ХХААХҮ-ийн сайдын оролцсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнөөр 2011 оны улсынн хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг танилцуулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж