“Лейкерс”-ийн хожил, “Хит”-ийн хожигдлын цуврал зогслоо

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

“Лейкерс”-ийн хожил, “Хит”-ийн хожигдлын цуврал зогслоо

“Майами Хит” баг тав дараалсан хожигдолтойгоор өнөөдөр өглөө “ЛА Лейкерс” багийг талбайдаа хүлээн авлаа. Гэвч энэ хоёр багийн тулааныг хожил, хожигдлын цуврал биш, талбай дээр байгаа өрсөлдөөн нь илүү чимсэн юм. Крис Бош 24 оноо, Двейн Уейд 20 онооныхоо наймыг нь сүүлийн үед авснаар сүүлийн хоёр жил дараалан түрүү авсан “Лос-Анжелес Лейкерс” багийг үндсэн цагт 94:88 харьцаатай буулган авч, хожигдлын цувралаа зогсоосноос гадна энэ улиралд хоёр дахь удаагаа аваргуудыг буулган авч байгаа юм.

“Чикаго Буллз”, “Бостон Селтикс”, “Даллас Маверикс”, “ЛА Лейкерс” зэрэг багуудаас “Майами Хит” зөвхөн “Лейкерс”-ийг хоёр удаад хожиж байгаа нь энэ билээ. Тус тоглолтод Леброн Жеймс 19 оноо, есөн оновчтой дамжуулалт, найман самбараас бөмбөг авалт хийсэн бол сэлгээнээс Майк Миллер 12, Майк Бибби зургаан оноо эгзэгтэй үед авчирснаар багаа хожил байгуулахд тус хүргэжээ.

Коби Брайнт 24 оноог авч, “Лейкерс” багийг тэргүүлсэн ч тэдний найм дараалсан хожил зогслоо. По Газоль 20, Эндрью Байнум 13 оноо, 12 удаа самбараас бөмбөг авсан. Сонирхуулахад, тус тоглолтын өмнө дасгалжуулагч Фил Жэксон “Майами Хит”-ийн тоглолтын арга барил таалагддаггүй гэж хэлээд амжсан юм.

Гэвч энэ улиралд тэд “Хит”-ийг барсангүй. Тоглолтын турш хоёр баг нийтдээ 18 удаа оноо тэнцсэнээс нь харахад ойлгомжтой. Өрсөлдөөн маш ширүүн байсан.

Тоглолтын эцсийн мөчид Двейн Уейд бөмбөг эзэмшихийг хүссэн. Баг нь түүний хүслийг биелүүлсэн юм. 46 секунд дутуу байхад Леброн Коби Брайнт дээр заслон тавьж өгснөөр Двейн Уейд сул оролт хийж, дөрвөн онооны давуутай болсон юм. “Майами Хит” тоглолтын эхний үеийн цаг дуусч байх мөчид гоол оруулсан бол хоёрдугаар үеийг төгсгөлд цагариганд бөмбөг хийж, улмаар гуравдугаар үеийн цаг дуусах мөчтэй зэрэгцэн Леброн Жеймс мөн шидэлт хийсэн. Үе бүрийн төгсгөлийг амжилттай хийж байсан “Майами Хит” дөрөвдүгээр үеийг ч амжилттай төгсгөлөө. Гэхдээ энэ удаад Леброн биш Уейдэд бөмбөг байсан юм.

Тоглолтын үеэр “Майами Хит” багийн довтолгоо Pick & Roll хувилбар дээр тулгуурлаж явж байлаа. Тэд өмнөх өдрийнхөө бэлтгэл дээр зөвхөн довтолгооны дээрх хувилбар болон хамгаалалтанд дээр Double team хувилбарыг бэлдэж байсан гэдгийг тайлбарлагчид тоглолтын үеэр хэлж байлаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж