Далай ламыг жүжиглэгч гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Далай ламыг жүжиглэгч гэв

Дээрхийн гэгээн XIV Далай лам өчигдөр мэдэгдэл хийж хилийн чинад дахь  Төвдийн Засгийн газрын тэргүүний үүрэгт албаасаа огцроход бэлэн байгаагаа зарласан билээ. Уг асуудлаар Бээжинд хэвлэлийн бага хурал болжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Зян Юй "Далай ламын  хийсэн мэдэгдэл нь олон улсын байгууллагыг төөрөгдөлд оруулах гэсэн оролдлого. Далай лам урьд нь ч улс төрийн албан тушаалаасаа огцрохоо мэдэгдэж байсан. Гэвч өнөөг хүртэл огцроогүй. Тиймээс Далай ламын мэдэгдэл нь ээлжит жүжиг юм” гэжээ.
Дээрхийн гэгээн XIV Далай ламыг улс төрд  залгамжлах хүнийг ирэх долоо хоногт болох Төвдийн парламентын хуралдаанаар тодруулахаар болсон билээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж