Орон нутагт “Иргэний танхим” байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Орон нутагт “Иргэний танхим” байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөлийн Мөрөн хотод ирэнгүүтээ тус аймагт дөнгөж байгуулагдаад байгаа “Иргэний танхим”-тай танилцлаа. Тус “Иргэний танхим” гуравдугаар сарын 14-нд анхныхаа хэлэлцүүлгийг “Төрийн албан хаагчийн манлайлал” сэдвээр хийх гэж байна. Орон нутгийн бодлого, шийдвэрт иргэдийн саналыг тусгах хамгийн зөв зам нь “Иргэний танхим” юм байна гэж үзсэн. Энэ жил Хөвсгөл аймгийн хэмжээнд иргэдийн оролцоог аль болох түлхүү хангах чиглэлээр ажиллана гэж орон нутгийн удирдлага танилцуулав.

“Орон нутагт ийнхүү “Иргэний танхим” байгуулагдаж, тоо нь нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна. Бид Үндсэн хуулиараа иргэний нийгэм байгуулна гэж тунхагласан. Иргэний нийгэм гэдэг маань төр засгийн шийдвэрт иргэний санал тусгагдаж, шийдвэр гаргах явцад иргэн өөрөө оролцох энэ хэлбэрийг хэлж байгаа юм. Тийм учраас иргэдийн саналыг авах, хэлэлцүүлэх “Иргэний танхим” туйлын чухал. Төр бодлого, шийдвэр гаргахдаа иргэнээрээ шахуулж, тулгуулж явдаг байдал бол иргэнлэг нийгмийн хэлбэр биш юм. Иргэний хамгийн чухал оролцоо бол шийдвэрийг гарахаас нь өмнө, гарах явцад саналаа өгч байгаа хэлбэр гэж Ерөнхийлөгч хэллээ. Тэрээр цааш нь төрийн байгууллага, иргэдийн хооронд үл ойлголцол гардаггүй байвал сая төрөөс гарч буй шийдвэр хэрэгжихдээ, бас иргэнд хүрэхдээ амар болох юм гэв.

Эх сурвалж President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж