Шаардлагатай эмийн хангамж 50-80 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Шаардлагатай эмийн хангамж 50-80 хувьтай байна

Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг хоёр хуваагдан бүх сумдаар  ажиллан Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухайгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан ХБХ-ийн Эрүүл мэнд, биеийн тамир хариуцсан мэргэжилтэн н.Дэлхийцэцэг, Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч н.Сүхбаатар нар  аймгийн Иргэдний төлөөлөгчдийн хуралд танилцууллаа. Ингээд шалгалт хийх явцад бүх сумдад нийтлэг тохиолдож байгаа дутагдал бэрхшээлүүд нь дөрвөн сумаас бусад  суманд эмийн эргэлтийн сангийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, зориулалтын бус байранд байрлахаас гадна эмнэлэг болон эмийн эргэлтийн сангийн хоорондын уялдаа холбоо муу зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Мөн иргэдэд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэхэд шаардлагатай эмийн хангамж дөнгөж 50-80 хувьтай байгаа нь хангалтгүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Бүх эмийн эргэлтийн сангийн эм тариа нь харилцан адилгүй, дурын эзэн нь өндөр үнэ тогтоон чанаргүй эм тариагаар хангадаг зэрэг маш олон дутагдал эмийн эргэлтийн санд илэрч байгаа учраас Аймгийн ИТХ-аас эмийн эргэлтийн санг орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн хэлбэрт шилжүүлэх тогтоол гаргахаар тогтлоо. Одоогоор эмийн эргэлтийн сан нь хэний өмч болох нь тодорхойгүй эргээд хариуцлага тооцогдох эзэн хариуцагч нь байдаггүй учраас орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болгосноор хяналт тавихад ойр дөхөм болох төдийгүй улсын томоохон эм ханган нийлүүлэх байгууллагуудад тендр зарлан зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болговол эмийн чанар аюулгүй байдал, үнэ ханш , нийлүүлэлт зэрэг томоохон бэрхшүүлүүдээс гарах хамгийн оновтой гарц хэмээн үзэж байгаагаа тэргүүлэгчид хэлж байв.

С.Одгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж