Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чууллаа

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Март-8-ныг угтан Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Бизнесийн засаглал дахь эмэгтэйчүүдийн чуулган”-ыг 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Чуулганд хот хөдөөгийн 260-аад бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцсоноос 80 гаруй хувийг нь хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгчид эзэлж байлаа.

Чуулганы төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд уул уурхай, газар тариалан, барилга авто зам, үйлдвэрлэл үйлчилгээ гээд бизнесийн бүхий л салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл багтсан байлаа.

Дорнод аймгаас “Түшнээ”-ХХК-ний захирал Саранцэцэг, “Онон эрдэнэ”-ХХК-ний захирал Ганганмөрөн, “Евро”-ХХК-ний захирал Намжилдулам, “Дорнын хишиг”-ХХК-ний захирал Наранцэцэг нарын бизнес эрхлэгч эмэгчүүд оролцоод ирлээ. 

Нээлтийн үеэр МЭХ-ний Ерөнхийлөгч хатагтай Ж.Эрдэнэчимэг тавьсан илтгэлд:
-Манай улсын топ 100 аж ахуй нэгжийн 26 нь эмэгтэй эзэнтэй байгаа нь тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бусад эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болж байна…

-МЭХ, МХАҮТ хамтан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхээ дунд тугламдаж буй асуудал үйл ажиллагааных нь талаар авсан судалгаагаар тэдний 3/2 нь зээлтэй ба алдагдалтай ажилладаг, ихэнх 2/1-ээс илүү нь орлогынхоо 30 хүртэл хувийг гэрэл цахилгаанд төлж байгаа нь бусад ажил үйлчилгээтэй харьцуулахад цахилгааны төлбөр өндөр, дийлэнх олонх нь /89%/ орлогынхоо 50 хүртэл хувийг цалинд зарцуулж байгаагаас харахад хуримтлал бий болгож байгал хамгаалал, нийгэм рүү чиглэсэн үйл явуулахад тэр бүр хүрэлцэхгүй байгааг онцлон тэмдэглэв.

-Мөн бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой, амжилттай явуулахад тулгамдаж буй асуудал юу байгааг судлахад зээлийн хүү, цахилгааны төлбөр, ашгийн татвар, түүхий эдийн үнэ, ажлын байрны түрээс зэрэг нь өндөр, хүнд суртал, авилгалын мэдрэмж их, мэргэжилтэй хүний нөөц дутмаг гэх мэт олон бэрхшээлүүд учирч байгааг илтгэлдээ дурьдсан.

Чуулганд оролцогчид МЭХ-ны Ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг, МХАҮТ-ын дэд захирал н.Оюунчимэг, МХАҮТ-ийн дэргэдэх Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн н.Бадамханд нарын илтгэлийг сонсон улмаар илтгэлүүдтэй холбоотой асуудлаар чөлөөт индэрт гаран үг хэлж санал бодлоо солилцов.
“Бизнесийн засаглал дахь эмэгтэйчүүдийн чуулган”-ны төгсгөлд төлөөлөгчид “Зөвлөмж”-ийн төсөл батлан цаашид хэрэгжүүлэн ажилахаар боллоо.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж