Ажил олгогчдын уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Ажил олгогчдын уулзалт болж байна

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд “Yндэсний мэргэжилтэй ажилтан-2011” ажил олгогчдын уулзалт форум Чингис зочид буудалд болж байна. Энэхүү форумыг НХХЯ, ХХYГ, Хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулж байгаа юм байна. Мөн БСШУЯ, ЗТБХБЯ, ЭБЭХЯ, Yндэсний хөгжил шинэтгэлийн хороо, МАОЭНХ, Мэргэжлийн сургалтыг дэмжих холбоо, Монголын мянганы сорилтын сан, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, ""Оюу толгой"" ХХК хамтран зохион байгуулж оролцож байгаагаараа онцлогтой аж.

Уулзалтын зорилго нь ""Оюу толгой"" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдэж буй үндэсний мэргэжилтэй ажилтныг Засгийн газраас хэрэгжvvлж байгаа төсєөл, бүтээн байгуулалт, томоохон аж ахуй нэгжүүдэд шинээр гарч буй ажлын байр, үйлдвэрлэлийн дадлагад санал болгох, зуучлах, ажил олгогчдыг мэдээллээр хангах, тэдний ажиллах хүчний хэрэгцээг судлах аж.

Тус форумд 370 орчим аж ахуйн нэгж байгууллагууд оролцох тухайгаа саналаа ирүүлж vйл ажиллагааны чиглэлийн хувьд зөвхєөн уул уурхай, олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулдаг 60 орчим, замын салбарт vйл ажиллагаа явуулдаг 30 орчим, боловсруулах үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 80 орчим, бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг 80 орчим аж ахуйн нэгж байгууллага байгаа юм байна.

Б.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж