“Амтлаг хоол—2011” уралдаан болов

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

“Амтлаг хоол—2011” уралдаан болов

Тогооч нарын мэргэжлийн ур чадварыг сорих “Амтлаг хоол -2011”  уралдааныг Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Тогооч нарын холбооны салбар зөвлөл, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгууллаа.

Ур чадварын  уралдаанд 18 багийн 40 тогооч оролцон зургаан  үе шатаар, 20 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөж тэднийг 6 шүүгч шүүжээ. Уралдааны “Гран При” шагналын эзнээр Д. Алтансүх, Н.Дэлгэрмаа нарын “Хоёр сэтгэл, нэг хүсэл” баг хүртэн цом, алтан медаль, мөнгөн шагналаар шагнагдав. Дэд байрыг “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн тогооч нар эзэлж мөнгөн медаль, мөнгөн шагналаар, тусгай байрыг захиалгат хоолны газрын тогооч Э.Сүрэнцэцэг эзэлж хүрэл медаль мөнгөн шагналаар шагнагдлаа.

Стандарт хэмжил зүйн хэлстийн нэрэмжит шагналыг “Өег” зоогийн  газрын тогооч Ц.Эрдэнэцэцэг, У.Янжиндулам нар хүртэж чанарын батламж гардлаа. Шуурхай тогоочоор Энхжин кафены тогооч Мандалчимэг, Олны таашаалд нийцсэн тогоочоор “Аз хийморь”  кафены тогооч Нандинтуяа, Санаачлагтай тогоочоор Хулд сумын хүн эмнэлэгийн тогооч Лхагвасүрэн, Авьяаслаг тогоочоор “Соёмбо” цайны газрын тогооч Эрдэнэсүх, Соёлч үйлчилгээтэй тогоочоор  “АНУ” зоогийн газрын тогооч  Гэрэлтуяа, Уран сэтгэмжит тогоочоор “Наран” зоогийн газрын тогооч Ц.Байгальмаа нар шалгарлаа. Тогооч нарын ажил мэргэжлийн уралдаан тэдний мэргэжлийн ур чадварыг сорих, арга туршлагыг дэлгэрүүлэх, ажил төрлийг үнэлж цэгнэн урамшуулах үйл явдал боллоо гэж зохион байгуулагчид онцолж байна.

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж