“Сүүтэй бурхад” цэнгүүн ээжүүдийг баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

“Сүүтэй бурхад” цэнгүүн ээжүүдийг баярлууллаа

Байгаль, эх дэлхийгээ аврах тэгэрлэг аяны хүрээнд Дундговь аймгийн 108 ээжийг алдаршуулах “Сүүтэй бурхад” цэнгүүнийг  тус аймгийн Сайнцагаан, Хулд, Өндөршил суманд төвлөрүүлэн бүсчилж хийлээ. Цэнгүүнд сум сумаас ирж  оролцсон эхчүүд дэлхийн дулаарал, цөлжилт, элсний нүүдлийн хүн төрөлтөнд учруулж болох  хүндрэл бэрхшээлийн эсрэг тэмцэлд ард түмнийг уриалан нэгтгэх, , түүнээс сэргийлэх арга замыг үр хүүхэд, хойч үеийхэндээ ойлгуулан сэнхрүүлэх талаар уриалга гаргажээ. Энэ үеэр Сайнцагаан сумын ахмадын хороо болон Өлзийт суманд ээжүүдийн төгөл байгуулах эхлэл тавьж чацарганы мод бэлэглэжээ. Сайнцагаан сумын ахмадын хороо гэхэд аймгийнхаа 70 жилийн ойд зориулан 70 чацарганы модыг 70 настай 70 ээжээр тариулан ээжүүдийн нэрэмжит төгөл байгуулах санаачилга гаргасан байна.

Цэнгүүнд оролцсон ээжүүдэд залуу уран бүтээлчид болон  Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Өлзий-Орших ая дуугаа өргөж үндэсний сүлжээ бүхий “Замбала” дэлгүүрийнхэн гарын бэлгээ гардуулав.

Энэ цэнгүүнийг “Нэр төр, эрхэмсэг амьдрал” төвийн тэргүүн Д.Наранцогт “Байгаль орчноо хамгаалах тэнгэрлэг аяныг” санаачлагч ТББ-уудыг төлөөлөн зохион байгуулсан  бөгөөд энэ аяныхан  орон даяар гурван жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн нэг жилд  5 аймгийн 30 гаруй суцманд 15125 мод тариад байгаагаа энэ үеэр мэдээллээ.

                    С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж