
АНУ-ын Төрийн департаментын нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах Курт Кампбелл манай улсад өнөөдөр ажлын айлчлал хийнэ. Түүний Монголд хийх айлчлал өнөөдөр орой дуусах бөгөөд энэ богино хугацаанд тэрбээр хоёр орны зөвлөлдөх уулзалтад оролцох юм. Мөн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатартай уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал болон гадаад худалдааны талаар санал солилцоно. АНУ-ын төрийн элч Япон, Монгол, Өмнөд Солонгост ийн айлчилж буй нь олон улсын анхаарлыг татаж байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин