Sony байр сууриа дахин эзэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Sony байр сууриа дахин эзэлнэ

Цахилгаан бараа үйлдвэрлэгч аварга “Sony” зах зээлд алдсан орон зайгаа дахин эзлэхийн тулд бизнессээ өөрчлөх гэж байна. “Sony” корпорацийн төлөөлөгч брэндийн телевиз, видео тоглоом, гар утас, болон компьютерээ ирэх дөрөвдүгээр сараас эхлэн нэг хэрэгсэл болгон гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. “Sony” зах зээлд байр сууриа өрсөлдөгчдөө нэгэнт алдсан бөгөөд өнгөрсөн сарын худалдаа санхүүгийн жилийн алдагдлыг харуулсан байна. Японы “Sony” группын тэргүүн Kazuo Hirai шинэ видео тоглоом бүтээж  алдсан байр сууриа дахин олж авна гэж мэдэгджээ. Ноён Hirai “Sony” –ын видео тоглоомын бизнесийг хариуцдаг бөгөөд PlayStation –тэй адил зөөврийн PlayStation portable гаргахаар төлөвлөж байна. “Sony”  корпорацийн CEO Howard Stringer түүнийг орыг нь залгах хүн гэж тодорхойлсон байна.  Ирэх дөрөвдүгээр сард гаргах шинэ бүтээгдэхүүн “Sony” корпорацийн ирээдүйн хувь заяа хэрхэн эргэхийг харуулах бололтой.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж