С.Батболд тамгаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

С.Батболд тамгаа гардлаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд МАХН-ын дарга болж, батламжлагдсанаар С.Баяраас тамгаа гардаж авлаа. Тэрбээр намын нөхөддөө болон, энэхүү албыг хашиж байсан намын дарга С.Баярт талархлаа илэрхийлэв. “Намын дарга байх босго шалгуур амаргүй гэдгийг гүнээ ойлгож байна. Улстөрч хүний мэргэн ухаан, улстөрч чанар шаардахаас гадна хувь хүний зангарагтай, жудагтай, ёс зүйтэй байх зарчим. Энэхүү босго шалгуурыг нийт намын хамт олондоо, Монголын нийт ард түмэндээ жишиг болгож, үзүүлсэн хүн бол С.Баяр даргыг гэж би хувьдаа боддог түүний арвин туршлагаас суралцан хичээн ажиллана” гэсэн юм.

Харин түүнийг тамгаа гардахын өмнө С.Баяр намын нөхөддөө хандан үг хэлсэн бөгөөд “Өглөө тавьсан саналыг маань та бүхэн ёсчилсноор албаа өгч байна. Түүх бичигдэж байна.

Албан тушаалд хүн байхын төлөө биш, хийж бүтээхийн төлөө байдаг. 2007 онд би таван төгөлдөршлийн тухай хэлж байсан, түүнээс хойш 2 жил хагасын хугацаа өнгөрч, хэлсэн зүйл хэрэгжих тал руугаа оржээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжээд эхэллээ. Энэ гэрээ надтай шууд холбоотой. Алдаа мадагтай байлаа гэхэд хариуцлагаас би зугатахгүй. Мэдэхгүй, чадахгүйгээсээ болоод алдаж, эндсэн байхыг үгүйсгэхгүй. Хувийн эрх ашиг хөөцөлдөж, энэ гэрээг хийгээгүй гэдгийг дахин илэрхийлье. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд би нүүр бардам байгаа. Харамсалтай нь, ганцхан төсөл батлагдлаа, хэд хэдэн гэрээ батлагдах ёстой. Тавантолгой өөр бусад төсөл батлагдах ёстой. Гэхдээ зөвхөн уул уурхайг түшиглэн Монгол Улс хөгжинө гэвэл бас биш. Эрүүл мэнд, боловсролдоо түшиглэж, хөгжих ёстой.

Сонгуулийн төгөлдөршлийг би мөн хэлж байсан. УИХ-ын Хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч миний хэлсэн санааг үндсэндээ дэмжсэн байдлаар сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой гэсэн үгийг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингэж бодохоор урамтай байна. Улстөрийн нам бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө байдаг, Гол агуулга нь монгол түмнийхээ сайн сайхны төлөө байсаар ирсэн. Нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө чиглэсээр ирсэн. Бусад нам эрийн цээнд хүрэх болоогүй” байна гэв.

Г.Дарь
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж