Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газар хуралдаанаа хийдэг. Хэрэв чухал шаардлага гарсан тохиолдолд бусад өдрийг хамаарахгүйгээр ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулдаг юм. Харин өнөөдөр ээлжит бус Засгийн газрын 11-р хуралдааныг зарлан хуралдуулсан байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь нууцийн зэрэглэлтэй байсан тул хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөнгүй. Хэлэлцсэн асуудлын талаар тодорхой мэдээлэл гараагүй бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээллээр "Эрдэнэс Тавантолгой"-н ажлын хэсгийнхний өчигдрийн гэнэт зарлагдсан хуралтай холбон тайлбарлагдаж буй аж.
Б.Амгалан