Европын холбоо “авралын” сан байгуулах уу?

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Европын холбоо “авралын” сан байгуулах уу?

Европын холбоо гишүүн орнуудаа дэмжих бодлогоо эргэх харах болжээ. Европын холбооны  гишүүн 17 орны удирдагчид евро мөнгөн тэмдэгтийн аюулгүй байдлыг цаашид  хэрхэн хангах тухай асуудлаар хэлэлцээрийн ширээнд суух гэж байна. Цаад шалтгаан нь Европын засгийн газрын зээлийн зарлага дахин тэнгэрт хадсан аж. Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар гишүүн 17 орон маш хатуу хэлцэл байгуулж болзошгүй гэсэн түгшүүр байгаа юм.  Энэ түгшүүр Португалийн засгийн газрын арван жилийн бондын хүүг дахин өсгөж орхижээ. Итали, Испани, Грекийн засгийн газар ч мөн зээлийн өндөр хүүтэй нүүр тулгараад байгаа аж. Европын холбооны энэ удаагийн яаралтай хуралдаанаар 2013 онд гишүүн орнуудад олгох санхүүгийн дэмжлэгийн үндсэн нөхцөлийг тавьж, энэ сарын 24.25-нд болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар авч хэлэлцэх аж.  Гэвч энэ хэлэлцээр сайны ёр биш гэж ажиглагчид үзэж байна. Ливид өрнөж буй үйл явдал Европын холбоог ийнхүү яаралтай хуралдуулахад хүргэсэн аж. Гэвч хэлэлцээр байгуулахад маш бага хугацаа үлджээ. Дипломатууд болон эх сурвалжууд тоймчдын таамаглалыг анхааралтай хүлээж байна. Сангийн сайд нар одоогоор гишүүн орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх сан байгуулах зөвшилцөлд хүрээд байна.  Европын холбооны санхүүгийн тогтвортой байдлыг хангах уг сан нь 500 тэрбум еврогийн хөрөнгө байрлуулах аж. Европын мөнгөний зах зээл санаа зовоох болсон нь Португал, Испанид ойрын үед санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаатай холбоотой. Хэрэв уг сангийн дэмжлэг ч тус болж чадахгүйд хүрвэл Европын эдийн засаг хэцүү байдалд орох юм. Харин Европын холбооны бусад жижиг орнууд томоохон гишүүн орнууд болох Герман, Францад нөлөө багатай бол цаашид санхүүгийн  дэмжлэг авах магадлал бага. Герман Европын холбооны цорын ганц хамгийн том санхүүгийн эх үүсвэр бөгөөд европийн  санхүүгийн бодлогыг чангатгахад Францын дэмжлэгийг авч чадсан. Германы энэ төлөвлөгөө нь гишүүн орнуудын санхүүгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, реформ хийх юм. Үүний тулд Герман цалинг инфляцитай уялдуулж нэмэгдүүлэх, тэтгэврийн дээд хэмжээг тогтоох, зээлийг хязгаарлахыг хүсч байгаа аж.  Энэ санааг Европын  сайшаан хүлээж авсан боловч хүнсний хомсдолын асуудалтай тулгарсан байна. Европын холбооны гишүүн жижиг орнууд нэг нэгнээ дэмжих хандлага бага байгааг ажиглагчид онцолж байгаа бөгөөд гол бэрхшээл нь Герман санаачилгаас хол байх тусам зөвшилцөх дургүй байгаа аж. Грек, Ирланд Европын холбооны санхүүгийн зээлийн нөхцөлийг хөнгөвчлүүлэхээр бусад орнуудын дэмжлэгийг хүсч байна.  Европын төв банкны ерөнхийлөгч  Жан-Клод Тришет мөн дээд хэмжээний уулзалтад оролцох аж.  Учир нь Европын төв банк Европын холбооны  ядуу орнууд ялангуяа Португалийн өрийг өндөр үнээр худалдаж авахаас залхаж байгаа нь гарцаагүй.  Үүнийг шийдэх  нэг  арга нь илүү уян хатан бодлоготой “авралын” сан байгуулах  болж байгаа бололтой. Ингэснээр Португалийн бондыг худалдаж авч болох юм.  Гэвч Герман энэ санааны  эсрэг байгаа аж.  Энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтаар Европын холбооны гишүүн орнууд нэгдсэн мөнгөн тэмдэгт еврогийн төслийн сул талыг зайлшгүй авч хэлэлцэх нь гарцаагүй. Европын холбооны дээд хэмжээний  чуулганаар Герман, Францын санал дахин хөндөгдөж, харин жижиг орнууд ахиц олох магадлал байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж