Нээлттэй хаалганы өдөр болно

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Нээлттэй хаалганы өдөр болно

Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа байгууллагууд гуравдугаар сарын 12-ны өдөр буюу маргааш ажиллаж, уламжлалт нээлттэй хаалганы өдөрлөгөө хийхээр болжээ. Энэ удаагийн Нээлттэй хаалганы өдрөөр иргэдийн санал гомдлыг хүлээн авч, баримт бичгийн зөрчил болоод хадгалалт хамгаалалт, эзэмшлийн талаар мэргэжлийн заавар зөвлөгөө өгөх юм байна. Үүнээс гадна иргэн, аж ахуйн нэгж, үл хөдлөхийн бүртгэлтэй холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг хүргэх аж. Мөн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас иргэд олон нийтэд газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлдэг баримт бичиг, түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлэхийн ач холбогдлын талаар зөвлөгөө өгөх юм байна.

Ж.ГЭГЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж