Гэр хорооллын өрх 9823-аар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын өрх 9823-аар нэмэгджээ

Нийслэлд шилжин ирэгсдийн тоо жилд 30-40 мянгаар нэмэгддэг гэсэн статистик байдаг. Тэгвэл өнгөрсөн жилд буюу 2009 -2010 онд  гэр хорооллын өрхийн өсөлт 5,8% буюу 9832 өрхөөр нэмэгдсэн гэсэн статистик гарчээ. 
Жил бүр яндангийн тоо ийнхүү нэмэгдэж байгаа болохоор нийслэлийн Агаарын чанарын алба агаарын чанарыг сайжруулах 2 хувилбар бүхий хязгаарлалтын бүс бий болгохоор төлөвлөжээ.  Эхний хязгаарлалтын бүсэд  Улаанбаатар хотын салхины дээд талд байрлаж буй 38 хорооны 79487 өрх хамрагдахаар тооцжээ.  Энэ айлуудыг цахилгаан болон газ  мөн хагас коксжсон нүүрс түлүүлэхэд 94.2  тэрбум төгрөгний санхүүжилт шаардлагатай аж. Харин 2 дахь хувилбарын тухайд  түүхий нүүрсийг хязгаарлах бүс байх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж