Франц босогчдын Үндэсний Зөвлөлийг хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Франц босогчдын Үндэсний Зөвлөлийг хүлээн зөвшөөрөв

Франц улс Ливийн босогчдын Үндэсний Зөвлөлийг хойд африкийн энэ орны  иргэдийн хууль ёсны төлөөлөгч хэмээн хүлээн зөвшөөрч, энэхүү Фронтын төв байрлаж буй Бенгази руу өөрийн элчин сайдаа илгээхээ мэдэгдсэн байна.

Муамар Каддафийн эсрэг хүчний бие төлөөлөгчийг Парис хүлээн  авах юм байна. Энэ тухай ерөнхийлөгч Николя Саркози болон босогчдын төлөөлөгчдийн хооронд яриа хэлэлцээ явагдсаны дараа францийн албаны төлөөлөгч мэдэгдсэн ажээ.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж