Ардчилсан намын дээд шагналыг эмэгтэйчүүдэд олго

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын дээд шагналыг эмэгтэйчүүдэд олго

Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор Монгол Улсад ардчилалыг бий болгох, хөгжүүлэх үйл ажиллагаанд анхнаас нь идэвхи зүтгэлтэй, нэр төртэй оролцож,  намынхаа дотоод ардчилалыг бэхжүүлэх,  иргэний нийгмийг төлөвшүүлэх үйл хэрэгт онцгой гавъяа байгуулсан Б.Дэлгэрмаа, Р.Бурмаа, Г.Аззаяа, Н.Цэнгэл нарыг шагнасан байна. Энэхүү нэр хүндтэй  одонгоор өмнө нь ардчиллын үйл хэрэгт онцгой гавъяа байгуулсан 32 гишүүнийг  шагнасан нь бүгд эрчүүд байжээ. Харин Жендэрийн тэгш байдлыг хангах хуулийг Улсын их хурал батлаад удаагүй байгаа энэ үед Ардчилсан нам эмэгтэйчүүдийнхээ гавъяаг ийнхүү үнэлжээ.

Б.ГАЛ     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж