Өнөөдөр Б.Наранбаатар гавьяатын төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Б.Наранбаатар гавьяатын төрсөн өдөр

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Азийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Улс орноо төлөөлөн  тив, дэлхий, олимпийн дэвжээнд хүч үзэж явсан тэрбээр 1980 оны гуравдугаар сарын 11-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төржээ.

Өнгөрсөн намраас эхлэн Германы Бундеслигийн барилдаанд зодоглохдоо тэрбээр Азийн тэр тусмаа Монгол Улсын чөлөөт бөхийн хөгжлийг Европын тавцанд батлан харуулж, улмаар багаа плей-оффын шатанд шалгарахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Гавьяат тамирчин Б.Наранбаатар мөн саяхан ОХУ-ын Ханты-Мансийскт болсон Владимир Семеновын нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээнд зодоглож, 55 кг-ын жинд аваргын алтан медаль хүртсэн юм.

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар таньд мэдээллийн NEWS агентлагийн хамт олон төрсөн өдрийн мэнд хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж