Р.Амаржаргал гишүүн ном бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал гишүүн ном бэлэглэлээ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хэдэн жилийн өмнө “Эдийн засгийн цагаан толгой” гэсэн ном бичиж өнгөрсөн хугацаанд гурван ч удаа хэвлүүлжээ. Зах зээлийн нийгэмд хүн бүрийн мэдвэл зохих эдийн засгийн ухагдахуунуудыг хялбаршуулан аль ч насны хэн ч ойлгохоор бичсэн эл ном тун эрэлттэй байгаа. Тэгвэл эрхэм гишүүн Р.Амаржаргал уг номоосоо  нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудад бэлэглэжээ. Эхний ээлжинд 1000 гаруй ном бэлэглэсэн байна. Мөн хөдөө орон нутгийн сургуулиудад ч бэлэглэхээр төлөвлөж байгаа юм байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж