Рэдд бэлтгэлдээ гарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Рэдд бэлтгэлдээ гарч эхэллээ

Майкл Рэдд  өнгөрсөн оны нэгдүгээр сарын 10-ны өдөр “Лейкерс”-тэй хийсэн тоглолтын үеэр зүүн өвдөгөндөө гэмтэл авсан юм. Үүнээс хойш 13 сарын туршид тэрбээр сагсан бөмбөгийн  талбайд эргэн гараагүй байсан билээ. Харин Рэдд өчигдрөөс эхлэн багийнхаа бэлтгэлд гарч эхэлсэн байна. Жил гаруйн хугацаанд талбайдаа гараагүй Рэддийн хувьд тун баяртай байгаагаа хэлсэн байна.

Хэдийгээр хэзээ тоглолтод оролцох нь тодорхой болоогүй байгаа ч бэлтгэлээ хийж эхэлсэн нь түүний талбай дээр гарах мөч ойртож байгааг илэрхийлж байгаа юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж