HP-ийн компьютерүүд webOS платформд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

HP-ийн компьютерүүд webOS платформд шилжинэ

Hewlett Packard буюу HP компани персонал компьютерийн зах зээлд webOS хөдөлгөөнт холбооны платформыг сайжруулах гэж байгаа тухай гол гол төлөвлөгөөгөө танилцуулжээ. Ирэх жилээс эхлэн HP-ийн шинээр үйлдвэрлэх бүх компьютер, төхөөрөмжүүд webOS платформ дээр ажиллах горимтой болох юм байна.
Онлайн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар HP компани Windows OS үйлдлийн систем дээр web-д суурилсан үйлдлийн системийн платформыг ажиллуулах чадамжтай програм хангамжийн бүрхүүл болон аппликэйшнүүдийг бий болгох тул цаашид HP-ийн зөөврийн болон ширээний компьютерүүд Windows үйлдлийн системтэй хэвээр байх болно гэжээ. Ингэснээр шинэ хэрэглэгчдэд илүү давуу талыг бүрдүүлж өгөх ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж