
Кураяатаас Маттагийн усан боомт хүртэл 156 км зайд үргэлжилсэн сүүлийн гарааны ялагчаар “HTC-Highroad” багийн Англи дугуйчин Марк Кавендиш тодорчээ. Тэрбээр нийт замыг гурван цаг, 39 минут, 58 секунтдэд туулсан байна. Харин удаахь байруудад ОХУ-ын “Катюша” багийн дугуйчин Денис Галимзианов, Италийн Андреа Гурдини нар шалгарчээ. Харин зургаан гарааны дараачаар тэмцээний аваргаар “Рабобанк” багийн Голланд дугуйчин Роберт Гесинк тодорлоо. Тэрбээр нийт 838 км замыг 20 цаг, 24 минут, 34 секунтдэд туулсан нь бүх тамирчдыг тэргүүлэхэд хангалттай хугацаа байсан юм. Удаахь байрт түүнээс нэг минут, 13 секундын алдагдалтайгаар “Скай” багийн Норвеги дугуйчин Эдвэльд Хагген, гуравдугаар байрт Итали дугуйчин Жиованни Висконти нар орсон байна.
Харин бусад ангиллын шагналуудын хувьд хамгийн олон гараанд түрүүлсэн Тео Бос, хамгийн хурдан цагийг үзүүлсэн Маттею Госс, залуучуудын уралдааны ялагчийн шагналыг Рожер Клуге нар хүртсэн байна.