WTA Катарын нээлттэй тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

WTA Катарын нээлттэй тэмцээн эхэллээ

Даваа гаригт WТА цуврал тэмцээнүүдийн нэг Катарын нээлттэй тэмцээн Дохад эхэллээ. 721 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний эхний шатны тоглолтууд өчигдөр болсон байна.

Тус тэмцээний чансаанд долоод эрэмбэлэгдсэн Польшийн Агнешка Радванска, Чехийн Люси Сафароватай эхний шатанд учраа таарчээ. Дэлхийн чансаанд хоёр теннисчний хооронд 25 байрны зөрүү байгаа ч талбай дээр зөрүү тийм ч их байсангүй. Харин ч эсргээрээ чансаа доогуур Сафарова илүүрхэж байснаар эхний сетийг 7-6 харьцаатай хожжээ. Өмнө нь теннисчид хоёр удаа таарч тоглоод нэг нэг удаад илүүрхэж байсан байна. Сафаровагийн хувьд Австралийн нээлттэй тэмцээний аварга Ким Клейстерстэй шөвгийн наймд учраа тааран хожигдож байсан ч энэ нь түүнийг форм сайтай байгааг харуулсан юм. Улмаар хоёр дахь сетэд ч тэрбээр 6-3 харьцаатай илүүрхсэнээр чансаа илүү Радванскаг 7-6; 6-3 харьцаатай хоёр сетэд дараалан буулган авч, дараагийн шатанд шалгарлаа.

Энэ өдөр Францын Марион Бартоли Оросын Алиса Клейбановатай эхний шатны тоглолтоо хийсэн. 2007 онд “Уимбльдон”-ы шигшээд шалгарч байсан Франц теннисчин хэдийгээр эхлэлээ тааруухан тавьсан ч  7-5; 6-2 харьцаатай өрсөлдөгчдөө боломж олголгүй буулган авлаа. Бартоли орос бүсгүйтэй таван удаа таарч тоглохдоо бүгдэд нь хожиж байгаа нь энэ байлаа. Данийн Каролина Возняцки, Вера Звонарева, Франческа Скьвявоне, Хятадын Ли На зэрэг шилдгүүд эхний шатыг өнжсөн юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж