Kate Moss-ын гэнэтийн бэлэг

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Британийн хувцас загварын “TopShop” компанитай хамтын ажиллагаагаа эцэслэсэн топмодель Kate Moss Лондон дахь гэртээ дуу бичлэгийн студитай болохоор шийдсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Харин тэрбээр өчигдөр Парисын  “Carre du Louvre” ордонд  болсон   алдарт “Louis Vuitton”-ын 2011 оны намар, өвлийн бэлэн хувцасны загварын шоуны тайзнаа дахин гарч ирж зочдод гэнэтийн бэлэг барьжээ. Үслэг ханцуй бүхий гэрэлтсэн торон хээтэй хар хослол, хар савхин бээлий, богино шорт, гарт нь суунаглах янжуур донжтой харагдаж байлаа. Топмодель Kate Moss “The Kills” хамтлагийн гитарчин найз залуу Jamie Hince-ын хамт шоуны дараа  Louvre-ыг  орхин хувийн нисдэг тэргээ хөглөглөн оджээ. Түүнийг нисдэг тэргэндээ суухаас өмнө папарацичид  нүүрний хувирлыг нь дурандаа буулгаж амжсан байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж