
Харин 2-р байрт хоёр дахь удаагаа лигийн тэмцээнд оролцож байгаа холбооны отгон клубийн залуу тоглогч Б.Мягмарцэнд /B Zone/ шалгарч, анхны шагналаа гардсан бол УАШТ-ий алт, хүрэл медальт, 1-р зэргийн тоглогч Ш.Гэрлээ /Green Strikes/ туршлага заан, гуравдугаар байр эзэллээ. Тэмцээний үеэр тус холбооны ерөнхийлөгч Н.Тамир оролцогч бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж, гал улаан сарнай бэлэглэсэн байна.
Энэ сарын лигийн эрэгтэйчүүдийн дээд болон дэд зиндааны тэмцээн гуравдугаар сарын 15-ны мягмар гаригт “Big Bowling” төвд болно.
С.Цэлмэг