
Египетийн ерөнхийлөгч Хосни Мубаракийг суудлаас нь огцруулахад нийтийн ухамсрыг өдөөж, өргөн хэмжээний жагсаал цуглааныг орон даяар зохион байгуулахын тулд маш олон иргэд "Facebook" сүлжээг ашиглаж, бүтэн сарын турш ард түмэндээ уриалга гаргаж, ухуулан сурталчилсан байна. Ингэсний үр дүнд Египетийн ард түмэн Хосни Мубаракийг төрийн өндөрлөгөөс нь амжилтай буулгаж чадсан билээ. Тиймээс Египетийн иргэн Гамал Ибрахам гэгч Марк Зукербергийн үндэслэсэн олон нийтийн сүлжээний гавьяаг өндөр үнэлж, өөрийн төрсөн охиныг "Facebook" хэмээн нэрлэсэн байна.
Б.Энхцэцэг