
Миннесота Тимбэрвүлвэс багийн хүчний довтлогч Кэвин Лав өнөөдөр 52 дараалсан дабл-дабл хийсэн байна. Түүний амжилт АБА болон НБА-н түүхэнд нэгт орох үзүүлэлт аж. Түүнээс өмнөх дээд амжилтын эзэн Мөүзэс Мэлоун бөгөөд домогт тоглогч маань 1076 онд 51 тоглолт дарааллан 2 үзүүлэлтийг 10-с дээш хийж байсан юм. Лав энэ амжилтыг өнөөдрийн тоглолтод хийх гэж төдийлөн зовж, цаг алдаагүй байна. Тэрээр эхний 16 минутын дотор л 10 самбараас бөмбөг авалт хийжээ. Харин 10 онооны босгыг тэрээр эхний хагас дуусахад 6 минут 51 секунд дутуу байхад чөлөөт шидэлтээс давсан аж. Түүхэн амжилтын гэрч болсон үзэгчид бүгд суудлаасаа босч түүнд баяр хүргэн, алга ташсан бол түүний хүрсэн амжилтыг ордны дэлгэц дээр томоор гаргасан байна.
Лав өмнөх тоглолтонд зүүн өвдгөндөө бага зэрэг гэмтэл авч, нэлээд том хавдсан гэнэ. Тиймээс тус тоглолтын өмнө “Самбарын мангас” маань тоглох үгүй нь тодорхойгүй байсан юм. Далластай тоглож байхдаа гэмтсэн Лав тэрхүү тоглолтод Мэлоуны амжилтанд зэрэгцсэн бөгөөд 23 оноо, 17 самбараас бөмбөг авалт хийсэн юм. Өнгөрсөн оны 11-р сарын 19-ы өдөр Лос Анжэлэс Лэйкэрстэй хийсэн тоглолтонд тэрээр ганц ч оноо аваагүй бөгөөд 7-хон самбараас бөмбөг авалт хийсэн билээ.
Score studio.