Хитийн лидерүүд итгэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Хитийн лидерүүд итгэлтэй байна

Шинэ их гурвалыг бий болгоод байгаа “Майами Хит” өчигдөр тав дараалсан ялагдал хүлээсэн. Бүх оддын тоглолтын дараа хийсэн найман тоглолтынхоо зургаад нь тэд хожигдоод байгаа юм. Багийн одод нь тоглолт бүртээ гялалзсан тоглолтыг үзүүлж байгаа ч баг нь ялахгүй байна. Өчигдөр Портландад 105-96-р хожигдсон тоглолтонд Двэйн Уэйд 36, Лэброн Жэймс 31 оноо авсан.

Энэ талаар багийн гол тоглогч Лэброн Жэймс “Амаргүй үедээ бид явж байна. Бид сүүлийн үест хангалтгүй тоглолт үзүүлсээр байгаа. Гэхдээ бүх баг улирлын турш сайн байдаггүй шүү дээ. Зарим үед тааруухан байх тохиолдол байдаг. Юу гэж тайлбарлах юм бэ дээ? Тоглолт болгонд өөрсдийнхөө арга замыг олж чадахгүй л байна. Мэдээж бид дарааллан хожигдоод байгаа ч бүсийнхээ плэй оффын байрлалд явж л байна. Плэй офф эхлэхэд бүх багийн үзүүлэлт тэгээс эхэлнэ шүү дээ. Тэгэхээр бидэнд бүхнийг шинээр эхлэх боломж байгаа гэсэн үг. Бид цаашдын тоглолтууддаа сайн байх ёстой гэдгээ ойлгож байгаа. Плэй офф хүртэл улам сайжрах болно” гэсэн байна.

Харин багийн ахлагч Двэйн Уэйд  “Мэдээж, яг одоо бол сэтгэлээр унамаар байна. Миний карьерын хамгийн муу хэсэг ч байж магад. Эргэж хараад алдаагаа засах болно. Яагаад миний карьерын хамгийн муу үе ч байж магадгүй вэ гэсэн гэхээр, ийм сайн авьяаслаг тоглогчидтой хамт тоглож байгаа болохоор тэгсэн юм. Яагаад авьяаслаг олон тоглогчид нэг дор байж байж ийм тоглолт үзүүлээд байгааг ойлгох хэнд ч хэцүү нь ойлгомжтой. Лэброн ч хэлсэн, би ч хэлье. Бидэнд муу үе эрт ирсэн нь биднийг цаашид илүү хүчирхэг болгох болно” гэжээ. Хитийн түлхүүр тоглогчдын өөрсдөдөө итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэгэхээр бидэнд тэднийг цаашид хэрхэн тоглохыг нь л харах үлдлээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж