
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын элсэлтийн шалгалтын бүртгэл эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Албан мэдээгээр бол одоогоор 6137 хүүхэд бүртгүүлсэн байгаа аж. Мөн хөдөө орон нутгийн сурагчдын бүртгэл нэгдсэн журмаар орж ирэх юм байна. Дорнод 488, Баянхонгор 532, Ховд аймаг 332 хүүхэд бүртгүүлсэн мэдээллийг Боловсролын үнэлгээний төвд өгчээ. “Элсэлтийн шалгалтын хими, физикийн хичээлийн тестийн эмхтгэл худалдаанд гарсан. Энэхүү номыг зөвхөн Боловсролын үнэлгээний төвөөр дамжуулан 7000 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Хөдөө орон нутгийн сурагчид тухайн аймгийн Боловсролын газраар дамжуулан захилга өгч авах боломжтой. 10 мянган тестийн эмхтгэл ирэх сарын эхээр гарахаар төлөвлөгдсөн байгаа” гэж Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Б.Сүхболд хэллээ.
Ш.Чимэг