Сангийн сайдын донжтой гоёл

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Сангийн сайдын донжтой гоёл

Монгол төрийн гал голомт мөнхөд бадрах гэр барих ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, зарим яам, агентлагийн дарга нар хүрэлцэн ирж, унь өлгөсөн нь содон үйл явдал болов. Монгол ёс жудгаа бодсон уу, төрийн эрхмүүдийн олонх нь үндэсний дээлээ өмсч ирсэн байлаа. Тэдний дундаас Сангийн сайд С.Баярцогтын стиль имиж, бусдаасаа ялгарч, олны харааг булаав. Хэр баргийн юмыг үнэлээд байдаггүй УИХ-ын гишүүн Н.Батбаяр хүртэл “Хо тэр Баярцогтыг хар даа, дээл мөн янзтай зохиж байгаа биз” хэмээн дуу алдана билээ.

Энэ өдрийн хамгийн гоё залуугаар тодроод авсан Сангийн сайдад  шаргал өнгийн ноолууран дээл, бор өнгийн угалзтай хүрэм нь олон чимэгтэй үг дагуулах бололтой шүү.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж