
Учир нь Английн цомын тэмцээнүүдээс хасагдаж, мөн Премьер лигт түрүүлэхэд ч тун бэрх болоод байгаа юм. “Цэнхрүүд” Данийн Копенгаген хотын Паркин цэнгэлдэхэд эрчимтэй бэлтгэл сургуулилт хийж байгаагаас энэ бүхэн илт байлаа.
Аваргуудын лигийн хэсгийн тоглолтуудад алгасалгүй оролцож байсан залуу тоглогчид болох Даниэль Старриж, Гаэль Какута нар багаасаа гарсан учир Анчелотти одоо томчуудыгаа ашиглах нь ойлгомжтой. Тэдний эгнээнд 50 сая фунтээр энэ өвөл нэгдсэн Фернандо Торрес өөрийн хамгийн том зорилго болох Аваргуудын лигт “Цэнхрүүд”-ийн өмсгөлтэй анхны тоглолтоо өнөө шөнө хийж магадгүй гэнэ. Юутай ч Данийн аваргуудын эсрэг сайн үр дүн авах нь чухал гэдгийг “Челси” клуб мэдэрч байгаа. Карло Анчелотти хэлэхдээ “Копенгаген бол сайн потенцалтай баг, тэдний Барселон, Рубинтэй хийсэн тоглолтуудыг харсан. Өнөө орой бидний эсрэг өөрсдөдөө итгэлтэй байх хангалттай шалтгаан тус багт хангалттай бий” гэжээ. Харин багийн ахлагч Жон Терри “Бид одоо ганцхан л том зорилготой энэ бол Уэмблид Аваргуудын лигийн цом өргөх” гэж хэлсэн байна.