Элбэрэлт ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Элбэрэлт ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ

Монголын зурхай судлалын академи 1990 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш “Элбэрэлт ээж” хэмээх сайхан арга хэмжээг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тогтмол зохион байгуулдаг. Энэ арга хэмжээнд олон хүүхэд төрүүлэн зөв сайхан хүмүүжил олгосон ээж нарыг өргөмжилж алдаршуулдаг билээ. “Элбэрэлт ээж” арга хэмжээг энэ жил анх удаа Төв аймгийн Зуунмод суманд зохион байгууллаа. Монголын зурхай судлалын академийг онц дүнтэй төгссөн доктор н.Гантогоо энэ арга хэмжээг өөрийн аймагтаа зохион байгуулж элбэрэлт сайхан ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх гэж санаачлага гаргаснаар энэ жил зохион байгууллаа.

“Элбэрэлт ээж” арга хэмжээнд Зуунмод сумын харъяат 23 ээжийг оролцуулан  алдаршуулсан юм.  Мөн энэ үеэр Зуунмод сумын алдарт ээжүүдээс 2-3 ээжийг Азийн дээд шагналд оруулахаар судалгаа хийж байгаа аж. 

Г.Хишигсүрэн  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж