Тэмцээнд 30 гаруй сурагчид өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Тэмцээнд 30 гаруй сурагчид өрсөлдлөө

Төв аймгийн хүүхдийн спортын дөрөвдүгээр их наадмын хүрээнд боксын аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Заамар сумын Шижир Алт сургууль, Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль, тавдугаар сургууль, МСҮТ-ийн 30 гаруй сурагчид авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Охидоос 40-44 кг-ын жинд Заамар сумын Шижир Алт сургуулийн О.Баясгалан, 46 кг-ын жинд Шижир Алт сургуулийн Н.Жавзандулам, 52 кг-ын жинд мөн тус сургуулийн Х.Ижилмөрөн нар тэргүүн байранд орж алтан медалийн эзэд боллоо. Харин хөвгүүдээс 42 кг-ын жинд Шижир Алтын Ц.Баярбилэг, 46 кг-ын жинд мөн тус сургуулийн Г.Ууганбаяр, 50 кг-ын жинд Шижир Алтын Х.Улаанбаатар, 60 кг-ын жинд 5-р сургуулийн Ш.Түвшинбаяр нар бусдыгаа тэргүүллээ. Багийн нийлбэр дүнгээр 1-р байрыг Г.Ганзориг дасгалжуулагчтай Заамар  сумын Шижир Алт сургууль, 2-р байрыг Ч.Ганболд дасгалжуулагчтай 5-р сургууль, 3-р байрыг Д.Очирдарь дасгалжуулагчтай Хүмүүн цогцолбор сургуулийн багууд эзэллээ. 

Г.Хишигсүрэн  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж