“Ээждээ би хайртай” гар зургийн уралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

“Ээждээ би хайртай” гар зургийн уралдаан боллоо

Төв аймгийн Зуунмод сумын “Бүжигхэн” цогцолбор цэцэрлэг нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан дунд, ахлах, бэлтгэл бүлгүүдийн дунд “Ээждээ би хайртай” зургийн уралдаан  “Миний сайхан ээж” сэдэвт наамлын   уралдаан зарлажээ.  Хүүхдүүд ээжүүддээ зориулж сэтгэлээсээ баярын мэндчилгээ болгон зураг зурж, наамал хийсэн байлаа.  Зургийн уралдаанд  бэлтгэл бүлгийн Н.Даваадулам тэргүүн байр,  ахлах бүлгийн О.Энгүүн  дэд байр,  бэлтгэл бүлгийн У.Батбаяр удаах байранд  шалгарсан бол наамлын уралдаанд О.Барсболд, М.Маргад-эрдэнэ,  Маргад нарын бүтээлүүд шалгарсан байна.

Г.Хишигсүрэн  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж