Монгол АНУ-ын зөвлөлдөх уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Монгол АНУ-ын зөвлөлдөх уулзалт болно

Монгол Улс, АНУ-ын Гадаад хэргийн яамдын ээлжит наймдугаар  Зөвлөлдөх уулзалт  маргааш Гадаад харилцааны яаманд болно. Уг зөвлөлдөх уулзалтаар   хоёр улсын хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, цаашид  хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, олон улсад анхаарал татаж буй асуудлаар санал солилцох юм байна.  Зөвлөлдөх уулзалтыг Монгол талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Америкийн талаас АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхойн Далайн асуудал эрхэлсэн туслах нарийн бичгийн дарга Др. Курт Кэмпбэлл, АНУ-ын Батлан хамагаалахын департаментын Ази, Номхон Далайн асуудал эрхэлсэн туслах нарийн бичгийн дарга дэслэгч генерал Уоллэс Грэгсон нар тэргүүлэх аж. Мөн 12.00 цагт  хэвлэл мэдээллийнхэнд  Зөвлөлдөх уулзалтын талаар албан ёсны мэдээлэл өгөх юм байна. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж