Хөрсний бохирдлын тухай хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Хөрсний бохирдлын тухай хэлэлцэв

Өвөрхангай аймгийн ИТХ-аас хоёр дахь хэлэлцүүлгээ “Хөрсний бохирдол”-ын сэдвээр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Хотын захирагчийн албаны холбогдох мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцсон юм.  Энэ үеэр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Түгээ овооны хогийг цэгцлэх, хогийг ялган ангилж эргэн боловсруулах, нохой устгал, гудамжинд байрлуулсан хогийн сав, нийтийн 00-ын асуудлаар түлхүү санал шүүмжлэл явагдаж, Хотын захирагчийн албанаас хийж буй ажлаа олон нийтэд сурталчилж, мэдээлж байхыг хүсэж байлаа.

Хэдийгээр Арвайхээр нь хот нь улсын хэмжээнд “Цэвэр хот”-оор шалгарсан ч  бодит байдалд хараахан нийцээгүй болохыг иргэд өөр хоорондоо ярилцдаг. Энэ нь тус албаныхан зүгээр суугаад шагнал авсантай бус хийсэн ажлаа мэдээлж сурталчилах ажил дутмаг байгаатай холбоотой гэж хэлэлцүүлэгт оролцогчид дүгнэлээ. Түүнчлэн ариун цэврийн байцаагч ажиллуулах, хог, угаадсаа ил задгай хаяж буй иргэдийг нэр, хаягаар нь шүүмжилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх, гялгар уутыг хэрэглээнээс хассан байснаа сэргээн хяналт тавих зэрэг ажлуудыг үр дүнтэй үргэлжлүүлмээр байгааг санал болгосон юм.   Мөн хэлэлцүүлгээр хэлэлцэж, ярьсан асуудлаа бодит ажил болгох нь чухал гэдгийг ч сануулж байв.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж