Intel, Lenovo-ийн “Classmate+” нэтбүүк гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Intel, Lenovo-ийн “Classmate+” нэтбүүк гарчээ

Lenovo болон Intel компаниуд хамтарч “Classmate+” нэтбүүк компьютерийг бүтээжээ. Энэхүү нэтбүүк нь 10.1 инч дэлгэцтэй бөгөөд Intel-ийн Atom N570 процессорыг суулгаагүй ч, бусад бүхий л нэтбүүкийн онцлогуудыг оруулж өгсөн байна. Classmate+ нь Atom N455 CPU, Windows 7 үйлдлийн систем, 1GB багтаамжтай шуурхай санах ой, 1.3 мегапикселийн камер, WiFi, 3 болон 6 үүрт зайны сонголттой ажээ.

Гэхдээ Classmate+ нэтбүүк нь хэрэглэгчдэд шууд хүрэхгүй бөгөөд дэлхийг хөгжүүлэх зорилгын үндсэн дээр энэхүү загварыг боловсролын байгууллага, агентлагуудад худалдах юм байна. Эхний ээлжинд хоёр компани 158,000 ширхэг Classmate+ нэтбүүкийг энэ хавар Буэнос Айрэст байршуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж