
Цогц чадамжид суурилсан боловсролын стандартын хэрэгжилтийг жигдрүүлэх, багш нарын хичээлийн судалгааг орчин үеийн дидактикийн үндэстэй хийх арга барилд сургах зорилгоор “Хичээлийн судалгаа” сэдэвт сургалт семинарыг Төв аймгийн Боловсрол соёлын газраас зохион байгууллаа. Сургалтанд Алтанбулаг, Баянцагаан, Баян-Өнжүүл , Сэргэлэн, Зуунмод сумын 4,5-р сургууль, Хүмүүн цогцолбор сургуулийн 172 багш, сургуулийн удирдлагууд оролцлоо. Сургалтыг бага анги, Монгол хэл, гадаад хэл, хөгжим, математик, физик, хими, биологи, биеийн тамир, технологи, нийгмийн ухааны гэсэн 12 чиглэлээр “Хичээлд судалгаа хийх арга зүй” сэдэвт чиглүүлэх сургалтыг явуулж байсан нь ихээхэн үр дүнтэй болж байлаа. Мөн багш нар хамтран хичээлд бэлтгэл судалгаа хийж, бусаддаа хичээл заан ажиглалт, хэлэлцүүлэгт оролцон харилцан бие биенээсээ туршлага судалж байсан юм.
Боловсролын шинэчлэлтийн үндсэн зорилго болсон багшийн арга зүйг шинэчлэхэд суралцагчдаар мэдлэг бүтээлгэхийн тулд суралцагчдын өмнөх төсөөллийг оношлон судалж, тэдгээрийн мэдлэг чадварт нийцүүлэн сургалтын хэрэглэхдэхүүнийг шаардлагын түвшинд боловсруулах арга зүйд нийт багш нарыг суралцуулснаараа ач холбогдолтой сургалт боллоо.
Г.Хишигсүрэн