254 тусгай зөвшөөрлийг ЗГ цуцлаагүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

254 тусгай зөвшөөрлийг ЗГ цуцлаагүй гэнэ

254 тусгай зөвшөөрлийг ЗГ цуцлаагүй гэнэ “Байгаль орчны парламент”-ын хоёрдугаар хуралдаан маргааш болохтой холбогдуулан  “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийн талаар тус газраас товч мэдээлэл тараасан байна.

Уг мэдээнд “Энэхүү хууль нь 2009 оны долдугаар сарын 16-ны УИХ-ын чуулганаар батлагдсан ч хэрэгжилгүй нэг жил найман сар болсон. Мөн 2009 оны долдугаар сарын 16-ний өдөр батлагдсан 55 тоот тогтоол огт хэрэгжээгүй.

Түүнчлэн Засгийн газраас 2010 оны арваннэгдүгээр дүгээр сарын 17-ний өдрийн хуралдаанаар 254 алтны шороон ордны ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх мэдээллийг тарааса. Гэвч тусгай зөвшөөрлийг цуцлаагүй зөвхөн түдгэлзүүлсэн талаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Засгийн газраас 254 тусгай зөвшөөрлийг цуцалсан Засгийн газрын тогтоол гарч байж баталгаажих ёстой. Гэтэл Засгийн газар тогтоол гаргаагүй зөвхөн хуралдааны тэмдэглэлд тусгасан нь зөвшөөрлийг шууд цуцалсан шийдвэр болж чадахгүй болжээ” гэсэн байна.

Байгаль орчны парламент анхдугаар хуралдаанаараа Монгол Улсын үндсэн хуулийн 16.2 дахь заалт /Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй/ зөрчигдөж байгаад анхаарлаа хандуулан тус асуудлыг шийдвэрлэхэд Иргэний нийгмийн байгууллагын дуу хоолойг хүргэх  зорилгоор  Ерөнхийлөгчийн санаачилсан “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах” хуулийн төслийг хэлэлцэж, саналаа холбогдох талуудад хүргүүлсэн  бөгөөд энэ хоёрдугаар хуралдаанаараа усны асуудлыг хөндөн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх аж.

Монгол Улсад байгаль орчны чиглэлээр 500 гаруй ТББ, 13 мянга орчим хүн ажилладаг гэсэн тооцоо судалгаа байдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд байгаль эх, газар шороогоо өөрсдийнхөө арга хэлбэрээр хамгаалж ирсэн дээрх байгууллагууд 2008 онд үндэсний анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсны үндсэн дээр  Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийг үүсгэн байгуулагдсан нь эдүгээ гурав дахь жилдээ үйл ажиллагаа амжилттай явуулж байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж