Тун хэмжигч робот бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Тун хэмжигч робот бүтээжээ

Роботууд аажим аажмаар дэлхий ертөнцийг эзэгнэж эхэлж байна. Үүний нэг баталгаа нь роботууд эм, эмчилгээний салбарт хүч түрэн орж ирлээ. UCSF буюу Сан Францискогийн Калифорнийн их сургуулийн анагаах ухааны төвийн эрдэмтэд хүний биед сөрөг нөлөөтэй эмнүүдийг савлах зориулалттай гурван роботыг бүтээжээ.
Роботын ажиллах зарчим нь эмчийн бичсэн жорыг эмнэлгийн бичээч эмийн санчид илгээх ба эмийн санч жорыг компьютерт бичиж оруулахад робот түүнийг нь авч савлах ажлыг гүйцэтгэх ажээ. Робот буюу автомат машин нь жоронд тэмдэглэсэн эмний тунг тохируулж, савлаж, өвчтөнд уух заавартай нь хамт бэлдэж өгөх юм. Энэхүү роботууд нь өдөрт 350,000 тун эмийг бэлтгэдэг ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж