“Yamaha” 2011 оны загвараа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

“Yamaha” 2011 оны загвараа танилцууллаа

Мотоциклийн тойрог замын шилдэг уралдаан Moto GP ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох “Ямаха” баг 2011 оны загвараа даваа гаригт Малайзын Сепангт танилцууллаа.

Шинэ мотоцикл, шинэ нисгэгч, шинэ өнгө төрх гээд шинэ улиралд бэлэн болсон “Ямаха”-д ганцхан зүйл хэвээр үлдсэн нь дэлхийн аварга Хорхе Лорензо юм. Лорензо “Ямаха” багийн өмнөөс гурав дахь жилдээ уралдах гэж байгаа бол түүний хамтрагчаар 2010 оны шилдэг шинэ тамирчны шагналт Бен Спайс сонгогдсон юм. “Дукати”-тай нэгдсэн есөн удаагийн дэлхийн аварга Валентино Россиг орлож, Спайс ирсэн.

“Ямаха”-гийн 2011 оны YZR-M1 загвар нь тэдэнд дөрөв дэх жилдээ дараалан гурван цомыг авчирна гэдэгт итгэж байгаа юм. Нисгэгч, баг, зохион бүтээгчдийн гэсэн гурван цом. Шинэ мотоциклоо тэд илүү хүчтэй болгохын тулд биеийн хэлбэрт нь хүртэл өөрчлөлт оруулжээ. Харин энэхүү мотоциклийг унах Бен Спайс маань анхны жилдээ оноогоор зургаад жагссан, АНУ-ын Теннессигээс гаралтай 26 настай залуу юм. Лорензотой тун нөхөрсөг харилцаатай байгаа тэрбээр амжилт үзүүлэхэд бэлэн гэж үзэж байна. Дэлхийн аварга болон шилдэг шинэ тамирчны шагналт нисгэгчидтэй “Ямаха” баг өнөөдөр шинэ мотоциклийн туршилтыг Сепанг тойрог зам дээр хийж байна. Энэ нь тэдний хийх ёстой гурван туршилтын хоёр дахь нь болж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж