
Британийн рок гитарчин Эрик Клептон хандивын үйлсэд зориулан гитаруудаа дуудлага худалдаагаар худалдах болжээ. Нью Йоркын Bonham"s-д тэрбээр гитаруудаа дуудлага худалдаанд зориулан дэлгэн тавьсан байна. Тэрбээр урьд нь мөн өөрийнхөө 70 гаруй хөгжмийн зэмсгийг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулж олсон орлогыг нь хандивын үйлсэд өгч байсан юм. Bonhams-д дэлгэн тавьсан түүний гитарыг 2.15 сая ам.доллараас эхлэн дуудах бөгөөд олсон орлогыг Клептоны санаачилсан архи, хар тамхины нөхөн сэргээх төвд хандивлах аж.
Дуудлага худалдаанд 1990 оны Royal Albert Hall концертод нь зориулж Эрик Клептонд Жианни Версачегийн бэлэглэсэн хослолыг мөн тавьсан байна.
Эрик Клептон 1998 онд хар тамхи, архинд донтох өвчнөө эмчлүүлсний дараа уг нөхөн сэргээх төвийг байгуулсан юм.
Н.Энх