Усны асуудлаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Усны асуудлаар хуралдана

Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс  санаачилсан байнгын ажиллагаатай “Байгаль Орчны Парламент”-ын хоёрдугаар хуралдаанаа маргааш Байгаль орчны мэдээллийн төвд   “УСНЫ ТУХАЙ” сэдвээр  хуралдуулахаар болжээ. Уг хуралдаанд Усны газрын холбогдох албан тушаалтнууд  хүрэлцэн ирж мэдээлэл хийх юм.  Уг хуралдаанаар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилт, Усны экологи эдийн засгийн үнэлгээ, Усны тухай хуулийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж