Үхрийн мах 4100 төгрөгийн үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Үхрийн мах 4100 төгрөгийн үнэтэй байна

Үндэсний статистикийн хорооноос долоо хоног бүр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн ажиглалт хийдэг. Нийслэлийн томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд хийсэн ажиглалтаар өчигдрийн байдлаар 21 нэрийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад тогтвортой байгаа бол зургаан нэрийн барааны үнэ буурч, дөрвөн барааны үнэ өсчээ. Тодруулбал, "Алтан тариа" савласан дээдийн дээд гурил, үхэр, адууны мах, монгол луувангийн үнэ өссөн бол хонь, ямааны мах, монгол төмс, өндөгний үнэ буурсан байна. Үхрийн мах "Хүчит шонхор" хүнсний захад буюу 4100, "Меркури" хүнсний захад 5500 төгрөгөөр худалдаж байжээ. Хонины мах "Хүчит шонхор" хүнсний захад 3400, харин "Меркури" хүнсний захад 5300 төгрөгийн үнэтэй байсан аж. Түүнчлэн тус зах дээр сүү нэг литр нь 1200, цагаан будаа 1600, шар будаа 1700, цөцгийн тос 2900, ургамлын тос 2600, элсэн чихэр 1600, монгол төмс 900, хятад нь 600, монгол лууван 900, хятад нь 700, байцаа 900, манжин 1500, сонгино 900, өндөг 220 төгрөгийн үнэтэй байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж