Японы эдийн засаг хумигдсаар

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Японы эдийн засаг хумигдсаар

Японд  йений ханш чанга байгаа нь экспортын автомашины бизнесийг гацаанд оруулаад байгаа аж. Японы эдийн засаг эрэлт хэрэгцээ, бизнесийн хөрөнгө оруулалт, засгийн газрын үйл ажиллагаанаас болж өнгөрсөн жилийн эхний гурван сарынхтай харьцуулахад хумигдсаар байна. Японы засгийн газрын нэгэн гишүүний ярьж буйгаар эдийн засаг нь өмнөх онд 1.1 хувьтай байсан бол энэ жил 1.3 хувиар буурсан байна. Өнгөрсөн сард Япон Хятадад эдийн засгийн өсөлтөөр дэлхийд хоёрдугаарт орж байсан байр сууриа алдсан юм. Японд дотоодын эрэлт буурч байгаа нь эдийн засагт хамгийн их нөлөөлж буй зүйл юм. Засгийн газрын олон татаасыг хүчингүй болгосон нь автомашины худалдаанд сөргөөр нөлөөлж, тамхины татварыг нэмсэн нь хэрэглээг бууруулсан аж.  Йений ханш чанга байгаа нь экпортод хохирол учруулж байна.  Гэсэн хэдий ч Японы засгийн газар жилийн эцсээр эдийн засгийн тогтворгүй байдал намдана гэж таамаглаж байгаа бөгөөд гадаад худалдаандаа найдаж байгаа аж.  "Японы экспорт энэ жил өсөх хандлагатай байгаа ч цалингийн өсөлт маш удаан байгаа нь хэрэглээг сайжруулахгүй байна” гэж Японы  Dai-Ichi Life судалгааны институтын ахлах эдийн засагч Yoshiki Shinke ярьж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж