Ерөнхий прокурор илтгэл тавина

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Ерөнхий прокурор илтгэл тавина

Прокурорын байгууллагын Төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн семинар, зөвлөгөөн  өнөөдөр болж байна. Зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав “Монголчууд шударга төртэй байхдаа хүчтэй”, "Прокурорын байгууллагын өмнө тулгамдсан асуудлууд ба зорилтууд" сэдэвт илтгэл тавьж, Улсын Ерөнхий прокурорын газрын газар, хэлтсийн дарга нар прокурорын хяналтын ажлын чиглэлээр мэдээлэл өгч, энэ онд болон цаашид баримталж ажиллах бодлогын шинжтэй асуудлуудаа тодорхойлох аж. Энэ удаагийн нэгдсэн зөвлөгөөнд харъяа прокурорын газруудын орлогч прокурор, Нийслэлийн прокурорын газрын туслах прокуроруудыг оролцуулж, асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж байгаагаараа онцлогтой гэж Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж