Хүн худалдаалсан гэмт хэргийг буцаалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Хүн худалдаалсан гэмт хэргийг буцаалаа

Нийслэлийн  Шүүхийн Эрүүгийн танхимд 16-17 насны зургаан охиныг хил дамнуулан биеийг нь үнэлүүлэх зорилгоор худалдсан хэрэгт шүүгдсэн С.Анар нарын гурван хүнд холболгдох хэргийг  хянан хэлэлцэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.2.1 бусдыг ашиг орлогo олох зорилгоор худалдсан, биеийг нь үнэлүүлсэн хэрэгт хэрэг үүсгэн шалгажээ. Өчигдөр болсон давж заалдах шатны хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж улсын яллагч Х.Базаррагчаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж